Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-аас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулав

2022/2/24
a Дурсгалын зураг
a “Цэнхэр автобус”
   Элчин сайд Х.Кобаяши 2 дугаар сарын 23-ны өдөр, Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-аас Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээ зохион байгуулсан.Тус арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Г.Хулан, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн дарга Ц.Сандуй, , ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра,  нарын хамтаар оролцлоо.  
  Энэхүү арга хэмжээ үеэр  1994-1995 оны хооронд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-өөр баригдан өнөөдөр ч ашиглагдсаар байгаа автобусны гараж, техникийн үйлчилгээ засвар хийх барилгатай танилцаж  уг төслөөр нийлүүлэгдэж байсан  япон автобусыг үзэж сонирхлоо.
  Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ баригдсанаас хойш 24 жил өнгөрсөн хэдий боловч өнөөдөр ч ашиглагдсаар байгаа засвар үйлчилгээний  барилга, өнөө ч Монголчуудад “Цэнхэр автобус” гэдгээр нь  санаж байдаг домог болсон автобусыг хараад сэтгэл хөдөллөө. Энэ төсөл нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд тус нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
a өнөөдөр ч ашиглагдсаар байгаа тоног төхөөрөмж
a 50 жилийн ойд зориулсан тугтай автобус