“Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх” номын нээлт

2022/1/25
a Ц.Батбаяр гуай номоо танилцуулав.  
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв.
  1 дүгээр сарын 21-ний өдөр Элчин сайд Х.Кобаяши Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн, академич Ц.Батбаярын туурвисан "Монгол ба Япон XX-XXI зуунд: “Гуравдагч хөрш”-ийн харилцааны түүх" номын нээлтийн арга хэмжээнд оролцов.
  Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр хэлсэн үгэндээ академич Ц.Батбаярт баяр хүргээд, Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн эхэнд ийм ач холбогдол бүхий номын бүтээл тосон авч байгаад их баяртай байна. Энэ ном хоёр орны харилцааг бэхжүүлэх, түүний ач холбогдлыг ойлгуулахад ихээхэн тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
  Тэрээр академич Ц.Батбаяр гуай дипломат албанд ажиллаж байхдаа түүхийн судалгаагаа хийж ирсэн бөгөөд дээрх ном нь бүтэн нэг зуунд өрнөсөн Япон-Монголын харилцаа, хөгжлийн явцыг тусгаж харуулснаараа судалгааны үнэ цэнэтэй бүтээл болсон юм. Энэхүү ном Япон судлаач залуу үеийнхэний судалгааны толь, ширээний ном байна гэдэг итгэлтэй байна.
a Ц.Батбаяр гуай шинэ номын дээжээс Элчин сайд Х.Кобаяшид гардуулав.    
a Элчин сайд Х.Кобаяши сэтгүүлчдийн асуултад хариулав.