“Монгорү Цүүшин” сонинд Элчин сайд Х.Кобаяши болон “Санко Тек Монголиа ХХК”-гийн захирал Ч.Цэндээхүү нарын ярилцлага нийтлэгдлээ.
2021/12/2
11 дүгээр сарын 26-ны өдрийн “Монгорү Цүүшин” сонины “Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвийн дор хийгдэж буй цуврал нийтлэлийн 3 дахь дугаарт нарийн эд ангийн үйлдвэрлэлийг Монголд нутагшуулан хөгжүүлж байгаа “Санко Тек Монголиа ХХК”-гийн захирал Ч.Цэндээхүү оролцож, Элчин сайд Х.Кобаяшитай ажил, амжилт бүтээлийнхээ талаар ярилцжээ.
Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан тэрээр Японд бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга туршлага, олсон мэдлэгээ хөгжүүлэн Монголд өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж, Япон улс руу экспортлон гаргадаг тухай сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.
Япон хэлээр https://montsame.mn/jp/read/282761
Монгол хэлээр https://montsame.mn/jp/read/284169

Ирэх жилд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгорү Цүүшин” сонинтой хамтран хэрэгжүүлж буй дээрх цуврал нийтлэлүүд Япон, Монголын бизнесийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.