2021 оны 11-р сарын 8-ны өдрөөс эхлэн зарим виз олгох тухай
2021/11/10
(1)Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар (3 хүртэл сар) зорчих шаардлагатай гадаадын иргэд (бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд гэх мэт) болон (2)урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэд (хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч зэрэг)-ийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв.
(1) буюу (2)-т хамаарах иргэд япон талын хүлээн авагч байгууллагын (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) хариуцаж буй ажилтантай холбогдож Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай болов.
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэхүү “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу.
Жич: Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт визийн олголт хийх боломжгүй болно.
Тус ЭСЯ-наас 2020 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл олгогдоод байгаа визийн (олон удаагийн нэвтрэх эрх бүхий виз зэрэг) хүчинтэй байдлыг зогсоосон хэвээр байгаа болно. Түүнчлэн дээрх журмын дагуу шинээр виз олгогдсон тохиолдолд, хэдийнэ аваад байсан виз хүчингүй болно.
Шинээр виз авсны дараа Япон улсад зорчихдоо хилийн хяналт шалгалтын дэглэм болон нэмэлт хорио цээрийн арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр хил нэвтрэх шаардлагатай.
I Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс
II Бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн виз
(1)Доорх линк-с бүрдүүлэх материалаа харна уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/shortterm_carimport_mgl_190125.html
(2)(1)-д заасан бичиг дээр нэмж “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг” хэрэг болно.
Японы хүлээн авагч байгууллага холбогдох яамнаас авна. Дэдгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
III Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу)
Японы Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.
※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухай”

- “Оюутан”, ”Үндсэн ажилтан”, ”Тодорхой ур чадвартай ажилтан”, ”Тодорхой ур чадварын дадлагажигч”, “Гэр бүл” зэрэг Оршин суух зөвшөөрлийн хуудас бүхий бүх иргэд
1 | Мэдүүлэгч өөрөө бэлдэх | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.) |
Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай. | Эх хувь | |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл ※“Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгах тухай” –д ※тэмдэглэгээт хүснэгтээс харах |
Эх хувь болон хуулбар (2 тал) ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. |
|
4-1 | Японы хүлээн авагч байгууллагаас бэлдэх | “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг” Японы хүлээн авагч байгууллага холбогдох яамнаас авна. Дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авна уу |
Эх хувь эсвэл хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар 2 хувь авч ирэх. |
4-2 | Хүлээн авагч байгууллагын албан бичиг Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг авна. |
Эх хувь эсвэл хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
- “Гэр бүл (Dependent)”
1 | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.) | Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай | Эх хувь |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл ※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгах тухай” –д ※ тэмдэглэгээт хүснэгтээс харах |
Эх хувь болон хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. |
4 | Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ (тэдгээрийн япон хэлний орчуулга) | эх хувь болон 1 хувь хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбарыг 2 хувь авч ирэх. |
5 | Ойрын хугацаанд зайлшгүй явах шалтгаанаа тайлбарласан хүсэлт захидал (түүний япон хэлний орчуулгын хамт) | 1 хувь |
6 | Японд байгаа өрхийн тэргүүний ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт | 1 хувь |
7 | Дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон Дансны сүүлийн 6 сарын хугацааны дэлгэрэнгүй хуулга | 1 хувь |
8 | Японд улсад оршин суугаа гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхийн 2 талын хуулбар 1 хувь | 1 хувь |
9 | Японд улсад оршин суугаа гэр бүлийн гишүүдийн хаягийн тодорхойлолт | 1 хувь |
10 | Японы хилээр орсны дараах төлөвлөгөө | 1 хувь |
11 | Сургуулийн зөвшөөрөл (Японд улсад оршин суугаа гэр бүлийн гишүүний оюутан байх тохиолдолд сургуулиас гаргана) |
1 хувь |
12 | Ямар нэгэн тэтгэлэгтэй сурч байгаа бол түүнийгээ нотлох бичиг баримт (Японд улсад оршин суугаа гэр бүлийн гишүүний оюутан байх тохиолдолд сургуулиас гаргана) | 1 хувь |
13 | Хүлээн авагч байгууллагын албан бичиг Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий бичгийг авна. |
Эх хувь эсвэл хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
- Япон иргэний гэр бүл (Spouse, child of Japanese ) Урт хугацааны оршин суугч (Long term resident)
1 | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.) |
Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай | Эх хувь |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл ※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгах тухай” –д ※ тэмдэглэгээт хүснэгтээс харах |
Эх хувь болон хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. |
4-1 | Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ(тэдний япон хэлний орчуулгын хамт) | эх хувь болон 1 хувь хуулбар |
4-2 | Ургийн бичиг (авсан өдрөөс хойш 6 сарын доторх) | 1 хувь (Япон иргэний гэр бүл) |
5 | Японы хилээр орсны дараах төлөвлөгөө | 1 хувь |
6 | Хүлээн авагч байгууллагын албан бичиг Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий бичгийг авна. |
Эх хувь болон хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
II Бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн виз
(1)Доорх линк-с бүрдүүлэх материалаа харна уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/shortterm_carimport_mgl_190125.html
(2)(1)-д заасан бичиг дээр нэмж “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг” хэрэг болно.
Японы хүлээн авагч байгууллага холбогдох яамнаас авна. Дэдгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
III Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу)
- Визийн мэдүүлэг өгөх цагийг +976-11-330085 утас руу(Да-Ба, 14:30-17:00) холбогдож товлоно. Хэрвээ урьдчилан цаг товлоогүй тохиолдолд нэвтрүүлэх анхаарна уу.
- Визний материал дутуу, хангалтгүй тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй.
- Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан ярилцлага хийх, нэмэлт материал шаардах бөгөөд виз мэдүүлэгчийн зүгээс зохицуулалт хийх боломжгүй нөхцөлд визийг шийдвэрлэх боломжгүй.
- Татгалзсан хариу гарсан тохиолдолд тайлбар хийхгүй.
- Япон улсад зорчихдоо хилийн хяналт шалгалтын дэглэм болон нэмэлт хорио цээрийн арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр хил нэвтрэх шаардлагатай.
- Яаралтай хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлууд болон Байнгын оршин суугч статусаар оршин сууж байгаад цар тахлын улмаас хугацаандаа буцаж чадаагүй иргэдийн тухайд бусад бичиг баримт шаардлагатай зэрэг шалтгааны улмаас утсаар холбогдож лавлана уу.
Японы Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Элчин сайдын яамны цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Консулын цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Визний мэдүүлэг хүлээн авах цаг | Даваа~Баасан 9:00~12:00 |
Паспорт буцаан олгох цаг | Даваа~Баасан 14:30~16:30 ※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. |
※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухай”
Зөвшөөрөл олгогдсон өдөр | Сунгасан хугацаа |
2020 оны 1-р сарын 1 ~2021 оны 7-р сарын 31 | 2022 он 1-р сарын 31 хүртэл |
2021 оны 8-р сарын 1 ~2022 оны 1-р сарын 31 | Зөвшөөрөл олгогдсон хугацаанаас хойш 6 сар |
※”Оюутан” болон “Ур чадварын дадлагажигч”-д олгогодсон Оршин суух зөвшөөрлийн тухайд дээр дурдсан хүчинтэй хэмээн үзэх хугацаан дээр нэмж 3 сараар сунгалт хийсэн болно |