Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ

2021/11/8
      11 дүгээр сарын 5-ны өдөр, хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээний нэг болох “Хил хамгаалах арга хэмжээн дэх тусгайлан анхаарах шаардлагатай мутант омгуудаас бусад шинэ коронавирус бухий улсын жагсаалт”-д Монгол улс орсон байна.
      11 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. 3дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно. Тусгаарлалтын хугацаа нийт 14хоног байна.
 
      Түүнчлэн тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа бөгөөд холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргах болно. Монгол Улсаас Солонгос Улс гэх мэт гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд мөн адил хамаарна.
 
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf