Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн ажиллагаанд оролцов

2021/10/11
a Нээлтийн арга хэмжээнд оролцож буй Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл
a Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
   10 дугаар сарын 10-ны өдөр, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма Улаанбаатар хотын Налайх дүүрэгт болсон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд хүрэлцэн ирж мод тарив.
   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассанблейн 76-р чуулганд оролцох үеэрээ “Тэрбум мод” тарих санаачилга гаргаж байгаагаа илэрхийлсэн. Уг санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах зорилгоор 2030 он хүртэлх хугацаанд тэрбум мод тарих юм.
a Мод тарьж буй Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма