Элчин сайд Х.Кобаяши Токиогийн Паралимпад оролцох тамирчдыг үдэв

2021/8/20
a Монгол Улсын тамирчидтай дурсгалын зураг авхуулав
a Элчин сайд Х.Кобаяши Монголын тамирчдад урам зориг өгч, мэндчилгээ дэвшүүлэв
  Элчин сайд Х.Кобаяши 8 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдсан Токиогийн Паралимпад оролцох Монголын тамирчдыг үдэх ёслолд оролцлоо.
  Элчин сайд Х.Кобаяши тамирчдад хандан “Та бүхний хичээл зүтгэл дэлхийн олон хүнд урам зориг хайрлаж, Монголын ард түмний сэтгэлийг хөдөлгөж баяр хөөр авчирна гэдэгт итгэж байна” хэмээн дурдаад, хүч чадлаа бүрэн дайчилж амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.