2021 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртээх тухай

2021/8/20
a
   2021 онд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртээх хувь хүн болон байгууллагыг 8 дугаарын сарын 20-ны өдөр олон нийтэд зарлалаа. Энэ жил 177 хувь хүн, 41 байгууллагад олгохоор болсны дотор Монгол улсаас япон хэлний боловсролыг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан "Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв"-д олгоно.
  Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь олон улсад төрөл бүрийн салбарт амжилттай ажиллан, Япон Улс болон гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон хүн, байгууллагын дундаас ялангуяа онцгой амжилт гаргасан хувь хүн болон байгууллагыг сонгон сайшааж, тэдний үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд таниулан дэмжихийг ард иргэддээ уриалах зорилготой байдаг юм.