Элчин сайд Х.Кобаяши “Номин моторс” компанийн үйл ажиллагаатай танилцав

2021/8/4
a Үзэсгэлэнгийн танхим дахь дурсгалын зураг
a Үйл ажиллагаатай танилцаж буй Элчин сайд Кобаяши
8 дугаар сарын 2-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши, энэ жил Японы “ISUZU” брэндийн машиныг албан ёсоор борлуулах эрхийг авсан “Номин Холдинг” ХХК (Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гишүүн компани)-ийн салбар компани болох “Номин моторс”-д зочилж, “Номин Холдинг”-ийн үйлдвэрлэл, инженерингийн бизнес хариуцсан захирал Р.Шинэбаяр болон “Номин моторс”-ийн гүйцэтгэх захирал Г.Элбэгсайхан нартай уулзан, Япон Монголын бизнесийг цаашид өргөжүүлэх тал дээр санал бодол солилцлоо.