“JENESYS 2020” цахим солилцооны уулзалт

2021/6/30
a
   6 дугаар сарын 24-ний өдөр, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх солилцооны хөтөлбөр “JENESYS 2020”-ийн хүрээнд цахим уулзалт зохион байгуулагдлаа.
   Японы талаас Токиогийн гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангийн нийт 12 оюутан, Монголын талаас ахлах сургуулийн сурагч, их сургуулийн оюутан, ажилтан зэрэг нийт 12 хүн оролцож, хоёр орны амьдрал ахуй, соёлын талаар ярилцав. “Коронавирусын халдвар тархахаас өмнөх ба дараах бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?”, “япон хэл, монгол хэл суралцахад тулгардаг бэрхшээл” зэрэг асуудлаар санал солилцсоны дараа япон оюутнуудаас “ Монгол хүн архи сайн даадаг гэсэн үнэн үү?”, “Ямар үед Монголд амьдрах сайхан санагддаг вэ?” гэх мэт асуултууд тавьж байв.
   Энэ удаагийн цахим уулзалтаар дамжуулан Монголын талын оролцогчдын Япон орны талаарх сонирхол улам бүр нэмэгдсэн хэмээн санагдаж байна. Хамтран ажилласан Токиогийн гадаад хэлний их сургуулийн багш Аоки болон оюутнууд та бүхэнд талархлаа илэрхийлье.