Корона вирусийн эсрэг арга хэмжээнд зориулан Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг
2021/6/18
6 дугаар сарын 16-ны өдөр, энэ оны 3 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн сан болон Япон Улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан солилцох ноот бичигт үндэслэн хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэж буй коронавирусийн вакциныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши, Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч А.Хайкенс нар оролцов.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан нягт уялдаа холбоотой ажиллаж, нийт 2,350,000 тун файзер вакцин нийлүүлэгдэх болсон ба өнөөдөр эхний ээлжийн 84,000 орчим тунг тээвэрлэн авчирж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн тусламж нь Монгол Улс дахь вакцинжуулалтын ажлыг илүү эрчимжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна хэмээв.