2022 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөх орон нутагт амьдардаг хүмүүст хандсан яаралтай,чухал мэдээлэл

2021/6/14
   Бичиг баримтын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст цахим шуудангаар мэдээлэл хүргэсний дагуу тус Элчин сайдын яам 6 дугаар сарын 19 болон 26-ны өдөр 2022 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
   Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн тул орон нутагт оршин суугч нь тус шалгалтыг өгөхөд бэрхшээл тулгарч болзошгүй болоод байна.
   Орон нутагт амьдардаг шалгалт өгөх хүмүүс доорх тайлбарыг сайтар уншиж, дэмжлэг шаардлагатай тохиолдолд тус Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн Засгийн газрын тэтгэлэгт шалгалтад дэмжлэг үзүүлэх утас 99104966 (ажлын өдөр 09:00-17:45 цагийн хооронд (13:00-14:00 цагаас бусад)) дугаар луу холбоо барина уу.
 
  1. Орон нутагт оршин суугч тус шалгалтыг өгөхөөр Улаанбаатар хот руу зорчиход дэмжлэг шаардлагатай бол юуны өмнө Япон Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, Монголын холбогдох газруудаас зорчих зөвшөөрөл авах ёстой болохыг мэдэгдэнэ үү.
  2. Япон Улсын Элчин сайдын яамнаас Улсын Онцгой Комисс руу зорчих зөвшөөрөл олгох хүсэлтийг илгээнэ.
  3. Дээрх 2 зөвшөөрөл гарсан тохиолдолд Улсын Онцгой Комиссоос тухайн аймгийн Онцгой байдлын газар луу албан бичиг илгээж, зөвшөөрөл авсны дараа зорчих нь зөвшөөрөгдөх болно.
 
   Орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих зөвшөөрөл олгоход доорх нөхцөлтэй болно.
  1. Вакциний 2 тунг хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн байх.
  2. Улаанбаатар хотоос орон нутаг руу буцсан үед тусгаарлагдаж болзошгүй тул тусгаарлалтанд шаардлагатай зардлыг өөрөө хариуцах.
  3. Орон нутгаас Улаанбаатар хотод ирсний дараа шинж тэмдэг илрэх эсвэл тусгаарлагдсан тохиолдолд Японы Элчин сайдын яам дахин шалгалт авах зэрэг тусгай арга хэмжээ авахгүй болохыг ойлгосон байх.
  4. Зорчих үед халдвар авах эрсдэл байгааг ойлгож мэдсэн байх. Улсын Онцгой Комисс болон Японы Элчин сайдын яам ямар нэгэн хариуцлага үүрэхгүй болохыг ойлгосон байх. Харин шалгалт өгөгч Японы Элчин сайдын яаманд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан хэдий ч цаг хугацааны хувьд амжихгүй байх болон Монгол Улсын Засгийн газрын чиглэлийн дагуу зорчих зөвшөөрөл олгогдохгүй, шалгалт өгөх боломжгүй болох тохиолдол гарч болзошгүй болохыг анхаарна уу.