“Хамагүчи Горёо олон улсын шагнал” -д нээлтэйгээр бүртгэх тухай

2021/5/18
 Цунами, далай тэнгисийн түрлэг зэрэг байгалийн гамшгаас хамгаалах, гамшгийг бууруулахад онцгой гавьяа байгуулсан дотоодын болон гадаадын иргэн, байгууллагуудад олгодог “Хамагүчи Горёо олон улсын шагнал” –д нэр дэвших иргэн, байгууллагын материалыг 5 дугаар сарын 31 -ний өдөр хүртэл хүлээн авна.
 
  1. Хамагүчи Горёо олон улсын шагнал”- ын тухай
  Энэхүү шагнал нь Японы Цунамигийн гамшгаас хамгаалах өдөр болох 11 дүгээр сарын 5 - ны өдрийг 2015 оны НҮБ- ын ерөнхий ассанблегийн хуралдаанаар “Дэлхийн цунамигийн өдөр” болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан дотоодын болон гадаадын орнуудад эргийн гамшгаас хамгаалах технологийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжих үүднээс Олон улсын цунами эргийн гамшгаас хамгаалах технологийг сурталчлан таниулах хорооноос 2016 оноос олгож эхэлсэн олон улсын шагнал юм. Өнөөг хүртэл 10 хүн, 4 байгууллага уг шагналыг хүртээд байна.
 
  1. Бүртгүүлэх нөхцөл
  Цунами, далай тэнгисийн түрлэг зэргээс хамгаалах, гамшгийг бууруулахтай холбоотой судалгаа шинжилгээ, технологийг хөгжүүлэх, бүс нутаг дах үйл ажиллагаагаараа олон улсын шагнал хүртэх онцгой гавьяа байгуулсан дотоод болон гадаадын иргэн, байгууллага байх.
 
 Жич: Шагналд тодорхойлох иргэн, байгууллагын тодорхойлолт шаардлагатай.
 
 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хаягаас авна уу.
(Япон :https://www.pari.go.jp/event/seminar/hamaguchi_award/2021/2021_boshu.html
(Англи :https://www.pari.go.jp/en/public_relations/hamaguchi_award/nomination2021.html
 
 
 “Хамагүчи Горёогийн тухай
  “Хамагүчи Горёо нь одоогийн Вакаяма мужийн Хирокава хотод төрсөн.Ансэй тооллын нэгдүгээр он буюу 1854 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами ойр орчмын газар нутгийг нөмөрсөн юм. Тэр үед Горёо тутаргын бухалд гал асаан тосгоны иргэдэд дохио өгч аюулгүй газар хоргодуулсан байна. Түүний дараа гамшигт өртсөн иргэдэд зориулсан хоргодох жижиг байшин барьж, давлагааны хамгаалалт барих зэргээр  сэргээн босгох үйл ажиллагаанд гар бие оролцон түүнээс хойш цунамиг хамгийн хохирол багатайгаар даван туулахад хувь нэмрээ оруулсан гэлцдэг.