2020 оны Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв (Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Цэдэндамба овогтой Батбаяр)

2021/3/30
a Өргөмжлөл хүртэж буй Ц.Батбаяр
    3 дугаар сарын 30-ны өдөр, Японы Элчин сайдын өргөөнд Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Цэдэндамба овогтой Батбаярт Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрөв.
 
    Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хувь хүн болоод байгууллагад олгодог юм.
 
    Ц.Батбаяр нь Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35  жилийн ойгоор буюу 2007 онд түүхч эрдэмтний хувиар Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийг байгуулж тэргүүнээр нь томилогдсон юм. Тэрээр дипломатчаар ажиллахын зэрэгцээ түүхийн судалгаагаа үргэлжлүүлэн Япон, Монголын харилцааны талаар олон ном товхимолууд бүтээж, хоёр орны найрсаг харилцааг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
  
     Элчин сайд Х.Кобаяши Ц.Батбаярын өнөөг хүртэл гаргасан хичээл зүтгэлийг сайшаахын зэрэгцээ өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав. Өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаанд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, Япон судлаач С.Дэмбэрэл баярын видео мэндчилгээ дэвшүүллээ.