2020 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв (Кон Аяа “Монгорү Цүүшин” сонины хянан тохиолдуулагч)
2021/3/26

3 дугаар сарын 25-ны өдөр /Пүрэв/, Японы Элчин сайдын өргөөнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины япон хэлний хянан тохиолдуулагч Кон Аяад Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрөв.
Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хувь хүн болоод байгууллагад олгодог.
Кон Аяа нь Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ажиллахдаа Монголын талаархи мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээдэг “Монгорү Цүүшин” сонины япон хэлний хянан тохиолдуулах ажлыг хариуцан, Монголд амьдардаг япон иргэд болон Япон дахь Монголын талаар сонирхож буй хүмүүст мэдээлэл түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүний хувиар оролцож, удаан хугацаанд олон улсын харилцаатай холбоотой ажиллаж ирснээс гадна Монгол дахь япон хэлний боловсрол, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ч хүчин чармайлт гаргаж ирсэн.
Элчин сайд Х.Кобаяши өргөмжлөл хүртэж буй түүний өнөөг хүртэл гаргасан хичээл зүтгэлийг сайшаахын зэрэгцээ өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулав. Өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаанд Кон Аяагийн МОНЦАМЭ агентлагт хамт ажилладаг Т.Наранмандухай болон шавь Б.Үйлсдэлгэр нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ.