Баян-Өлгий аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”

2021/3/26
a Засаг дарга Д.Бауыржан болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
a Цахимаар гарын үсэг зурсны дараах дурсгалын зураг
  3 дугаар сарын 24-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар цахим уулзалт хийн Япон улсын    Засгийн газрын 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
 
  Засаг дарга Д. Бауыржан Монгол орны баруун хязгаарт орших тус аймгийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн засварлахад халуун сэтгэлээр дэмжлэг үзүүлж буй Японы ард түмэн болон Засгийн газарт талархсанаа илэрхийлэв.
 
  Энэ удаагийн төслийн хүрээнд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор гадна болон дээврийн засвар зэргийг хийснээр тус сургуулийн эрүүл, аюулгүйн орчин сайжрах юм. Ингэснээр сурагчдын боловсролын түвшин дээшлэхийн сацуу эрүүл,  таатай орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
a Цахим уулзалтын үеэр