Сүхбаатар аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”

2021/3/16
a Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга М.Идэрбат нар гэрээнд гарын үсэг зурж буй байдал
a Зүүн гар талаас Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, ОУ-ын төсөл хөтөлбөрийн бодлого хариуцсан мэргэжилтэн У.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Элчин сайд Х.Кобаяши
  3-р сарын 12-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар хүрэлцэн ирж, Япон Улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурав.
 
  Засаг дарга М.Идэрбат Япон улсаас тус аймагт боловсролын чиглэлд түлхүү анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Японы ард түмэн болон Япон Улсын Засгийн газарт талархахын зэрэгцээ тус аймаг болон Япон улсын хооронд бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.  
 
  Уг төсөл хэрэгжсэнээр 1984 онд баригдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн дээвэр, гадна дотор засал, цэвэр бохирын шугам, халаалтын болон агааржуулалтын систем зэрэг засвар хийгдсэнээр тус цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин, сурах нөхцөл сайжрана гэдэгт итгэлтэй байна.
 
 
a Зүүн гар талаас Элчин сайд Х.Кобаяши, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар санал солилцох үеэр