Дархан-Уул аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”
2021/3/16

3-р сарын 15-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар хүрэлцэн ирж, Япон Улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Дархан-Уул аймгийн шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зурав.
Засаг дарга Б.Азжаргал Дархан-Уул аймгийн зүгээс ач холбогдол өгч буй боловсрол, эрүүл мэндийн салбарт өнөөг хүртэлх Япон улсын дэмжлэг болон энэ удаагийн буцалтгүй тусламжид аймгийн иргэдээ төлөөлөн талархаж буйгаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Япон улсын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” монголын орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж ирсэнд талархахын ялдамд цаашид Дархан-Уул аймгийн хүний нөөцийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Уг төсөл хэрэгжсэнээр 17-р цэцэрлэгийн гадна засал, цахилгаан шугам, халаалтын болон агааржуулалтын систем, ариун цэврийн өрөөний дотор заслын засвар хийгдсэнээр тус цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин, нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна.