Өвөрхангай аймагт хэрэгжих “Соёлын Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн төсөл

2021/3/10
a Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж гэрээнд гарын үсэг зурав
a Гэрээнд гарын үсэг зурав
   3 дугаар сарын 10-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.
  Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Японы дэмжлэг нь япон хэл сурч байгаа Мэргэд лаборатори сургуулийн сурагчдын суралцах орчинг сайжруулаад зогсохгүй Өвөрхангай аймгийн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” хэмээн дурдав.  
  Мэргэд лаборатори сургууль нь 1998 онд байгуулагдсанаас хойш 22 жилийн хугацаанд сурагчдад япон хэлийг зааж сургахын хамт япон хэлний түвшин тогтоох шалгалт авч байна. Энэ удаагийн тусламжаар япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулахаас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж нийлүүлж сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах юм.
 
a Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний багш Д.Дуламсүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Элчин сайд Х.Кобаяши