Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг буцалгүй тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
2021/3/9
2 дугаар сарын 25-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар Япон Улсын Засгийн газар Японы ТТБ-уудтай хамтран хэрэгжүүлдэг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ жил эхний жил нь юм. Монгол улсад боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход чиглэсэн энэхүү төсөл нь багш нарын сургалт хэрэгжүүлэх болон түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа,бодлогын зөвлөх үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлнэ.
Ёслолын арга хэмжээний дараа Элчин сайд Кобаяши Хироюки нь Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер,суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай цаашид Монгол Улсын боловсролын салбарт үзүүлэх тусламжийн талаар санал бодол солилцов.