Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг буцалгүй тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол, сургалтын хэрэглэгдэхүүн танилцуулах арга хэмжээ
2021/3/9

2 дугаар сарын 26-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь төслийн зөвлөгч О.Алтангоо (МУБИС-ийн математик,байгалийн ухааны сургуулийн захирал) нар Япон Улсын Засгийн газар Японы ТББ-уудтай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү төслийн хугацаа 3 жил бөгөөд энэ жил сүүлийн жил нь юм. Шинээр 7 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг зохион бүтээж ерөнхий боловсролын 60 сургуульд тарааж, багш нарт сургалт зохион байгуулах юм.(Төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд нийт 20 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэхээр төлөвлөсөн) Ёслолын арга хэмжээний дараа Элчин сайд Кобаяши Хироюки Монгол дахь төслийн зөвлөгч О.Алтангоотой цаашид Монгол Улсын боловсролын салбарт үзүүлэх тусламжийн талаар санал бодол солилцов.
Үргэлжлээд энэхүү төслийн хүрээнд зохион бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, М.Оюунчимэг, Г.Дамдинням болоод Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Шинэ Монгол коосэний захирал Э.Цэндсүрэн, Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцов.