Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2021.3.5)

2021/3/9
 Япон Улсын Засгийн газраас 1 дүгээр сарын 8-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх хориг арга хэмжээг 3 дугаар сарын 21-ний өдрийг дуустал сунгах шийдвэрийг энэ сарын 5-ны өдөр гарлаа. Тусгай арга хэмжээний хуулийн хүрээнд онцгой байдал зарласантай холбогдуулан энэхүү хоригийг цуцалтал гадаадын бүх улс орнуудаас ирэх иргэдээс 72 цагийн дотор хийгдсэн шинжилгээний бичгийг хилээр орох үед шаардахын зэрэгцээ шинжилгээ авна. 72 цагийн дотор хийгдэх шинжилгээний бичгийг доорх линк дээр байгаа загварыг ашиглан хийлгэх, эсвэл уг загварт тусгасан бүх агуулга орсон бол өөр  загвар ашиглан хийлгэж болно. PCR Test(Word)

 Дээрх Онц байдлыг цуцлах шийдвэрийг гаргах хүртэлх хугацаанд   хүмүүнлэгийн шугамаар яаралтай зорчих шаардлагатай иргэд, байнгын оршин суугч, Япон Улсын иргэний гэр бүл, дипломат болон албан зорилгоор зорчих иргэдийн тухайд урьдын адил хилээр нэвтрүүлэх боломжтой ба дээрх 72 цагийн дотор хийгдсэн шинжилгээний бичгийг шаардахын зэрэгцээ шинжилгээ авна.

Хилээр оруулах боломжтой иргэдэд тавигдах хорио цээрийн шаардлага

1.  Шинжилгээний бичиггүй иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй байх шаардлагыг авиа компанид тавина.
2. Нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт видео дуудлага болон байршил тогтоох апплейкшн суулгах, амлалтын бичиг (утасны дугаар) -ийг үнэн зөв үйлдсэн эсэхийг шалгана.
3.  Ухаалаг утасгүй иргэдэд ухаалаг утас түрээсэлж авахыг шаардана.
4.  Хилээр нэвтрэх бүх хүн амлалтын бичигт Япон улсад байх хугацаанд ашиглах тээврийн хэрэгсэл (тухайн хил нэвтрэх хүнд зориулан бэлдсэн унаа, өөрийн хувийн унаа гэх мэт)-ийн талаар тодорхой мэдээлэл оруулах.
5.  Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамнаас “ Хилээр орсон иргэдийн эрүүл мэндийн байдлыг хянах төв”-ийг ажиллуулж байгаа бөгөөд тус төвөөс хилээр орсон иргэд 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад байх хугацаанд эрүүл мэндийн байдлыг хянана. Тухайлбал өдөр тутам байршлын хяналт, видео дуудлага хийхийн зэрэгцээ 3 хоног холбоо тасарвал тухайн хүний байгаа байршилд очиж шалгана.
6.   Коронавирусийн мутацид орсон халдвар илэрсэн улс орон, бүс нутгаас ирсэн иргэдийн тухайд хилээр орсны дараах 3 хоногийн хугацаанд хорио цээрийн газраас  заасан газарт хяналтад байж, одоо авч буй эсрэг биеийн шинжилгээний оронд шүлсэнд илрүүлэх бодит хугацааны PCR шинжилгээг өгнө.
7.  Хорио цээрийн арга хэмжээг оновчтой авахын тулд коронавирусийн мутацид орсон халдвар илэрсэн улс орон, бүс нутгаас ирэх агаарын хөлөг болон Япон улсад зорчих иргэдийн тоонд хязгаарлалт тавих зэргээр хилээр нэвтрүүлэх иргэдийн тоонд хяналт тавина.
Дэлгэрэнүй мэдээллийг доорх линкээс авна уу.      https://www.anzen.mofa.go.jp/info/pcwideareaspecificinfo_2021C040.html