Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ УБ хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцав
2021/3/15

3 дугаар сарын 6-ны өдөр, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ,Сангийн сайд Б.Жавхлан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Элчин сайд Х.Кобаяшигийн хамт Япон Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан УБ хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцав. Түүнчлэн энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр нээгдэх төлөвлөгөөтэй шинэ нисэх онгоцны буудалд тулгарч буй асуудлуудтай танилцлаа.