Төв аймаг дахь Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр
2021/3/4

2 дугаар сарын 22-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн “Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн засварын төсөл”-ийн цахимаар гарын үсэг зурах ёслолд оролцов.
Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь 1990 оноос хойш Төв аймгийн 19 суманд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1,500,000 орчим ам.долларын тусламж үзүүлж ирсэнд Засаг дарга Д.Мөнхбаатар талархлаа илэрхийлэв.
Энэ удаагийн төслийн хүрээнд 1975 онд ашиглалтад орсон тус цэцэрлэгийн барилгын дотор засал, цахилгаан, халаалт, цэвэр бохир шугамын засварын ажлын сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын стандартын дагуу хийх юм.
Уг төсөл хэрэгжсэнээр тус цэцэрлэгийн аюулгүй найдвартай, эрүүл ахуйн орчин сайжирч, орон нутгийн боловсролын нөхцөл дээшилнэ гэдэгт итгэж байна.