Ховд аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”
2021/3/4

2-р сарын 22-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар 2020 оны Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн “Ховд аймгийн Мөнххайрхан сумын эмнэлгийн өргөтгөлийн төсөл”-ийн цахимаар гарын үсэг зурах ёслолд оролцов.
Засаг дарга Б.Дүгэржав шинэ төрлийн корона вирусын халдвар тархаж буй энэ үед Япон Улсаас эрүүл мэндийн салбарт олон талт тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Төслийн хүрээнд Ховд аймгийн Мөнххайрхан сумын эмнэлгийн хашаанд 2 давхар 20 ѳрѳѳ бүхий ѳргѳтгѳлийг барих юм.
Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх өрөөний хэмжээ Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад заасан хэмжээнээс 2 дахин бага байсан бөгөөд халдварт өвчнөөр өвдсөн өвчтөнд зориулсан тусгай өрөө гаргах боломжгүйгээс үүдэн эмнэлэг дотрох халдвар ихсэх зэрэг эрсдэлтэй байсан.
Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн эмнэлэг болохын зэрэгцээ, жилд амбулатороор үйлчлүүлдэг 8000 орчим иргэн болон хэвтэн эмчлүүлдэг 500 орчим иргэд шууд үр ашгийг хүртэх юм. Тус сум нь уулархаг бүсэд оршдог учраас бусад сумдын эмнэлгээс үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан бөгөөд энэ удаагийн төслийн үр дүнд сумын эрүүл мэндийн нөхцөл сайжрана гэдэгт итгэлтэй байна.