Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгт бараалхав

2021/2/11
a
  2 дугаар сарын 9-ний өдөр, Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхаж, Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэв. Талууд COVID-19 цар тахалын үед ч Стратегийн түншлэлд нийцсэн Япон, Монголын харилцаа нягт хөгжиж байгааг харилцан нотлов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн оны 10 дугаар сарын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд хийсэн айлчлалын ач холбогдлын талаар дурдахын хамт 25 тэрбум иенийн шуурхай тусламжийн зээл зэрэг COVID-19-тэй тэмцэх арга хэмжээнд Япон Улс цаг алдалгүй тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлэв. Талууд ирэх жил тохиох Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн бэлтгэл, ирэх 4 жилд хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг батлах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.