Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ

2021/2/10
a Тууз хайчлах ёслол (зүүн гар талаас Ерөнхийлөгч Д.Гэрэл, Элчин сайд Кобаяши Хироюки, МСҮТ-ийн захирал Ганзориг)            
a Ерөнхийлөгч Д.Гэрэл Элчин сайд Кобаяши Хироюкид талархал илэрхийлж өргөмжлөл гардуулж буй нь
  2 дугаар сарын 4-ний өдөр “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-д  тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ тус ТББ  дээр зохион байгуулагдаж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки болон тус ТББ-ын Ерөнхийлөгч Д.Гэрэл нар оролцов.
  Уг төслийн хүрээнд тус ТББ-д брайл хэвлэлийн 5 машин болон дагалдах 5 программ хангамж, 8 брайл дэлгэцийг тус тус хандивлав. Ерөнхийлөгч Д.Гэрэл “Японы ард түмэн болоод Япон Улсын Засгийн газарт гүн талархлаа илэрхийлье.” хэмээгээд Япон Улсын зүгээс өнөөг хүртэл үзүүлж ирсэн олон төрлийн тусламж нь Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.
  Тус байгууллага нь Монгол Улс дахь албан ёсны эрхтэй брайл хэвлэл үйлдвэрийн цорын ганц байгууллага бөгөөд өнөөг хүртэл брайл хэвлэлийн эрэлт хэрэгцээний тал хүрэхгүй хувийг хангадаг байсан юм.
  Энэ удаагийн буцалтгүй тусламжаар тус ТББ-ын брайл хэвлэлийн чадавхи 2 дахин нэмэгдэж Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн үсгэн мэдээлэл авах боломж улам бүр сайжрах юм.
 
a Тусламжийн брайл хэвлэлийн машин
a Тусламжийн брайл дэлгэц
a Хэвлэлийн машинаар хэвлэж буй нь
a Ёслолын дараа санал солилцож буй нь