Япон улсад онц байдал зарласан хугацаанд виз мэдүүлэх тухай

2021/2/2
   Япон улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээний хүрээнд Токио, Осака зэрэг ихэнх хотуудад онц байдал зарлаад байна. Иймд онц байдал тогтоосон энэхүү хугацаанд нэн яаралтай нөхцөл байдал болон онцгойлон хүндэтгэж үзэх шалтгаанаас бусад тохиолдолд виз олгоход хүндрэл үүсэж  байгаа тул та бүхэн Япон улс руу зорчих эсэхээ сайтар бодолцож, энэ хугацаанд виз мэдүүлэхээ түр хойшлуулж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
   “Нэн яаралтай нөхцөл байдал” болон “Онцгойлон хүндэтгэж үзэх шалтгаан”-нд тооцох хүчин зүйлс болон Япон Улсын хилээр орох боломжтой иргэдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Япон Улсын Гадаад хэргийн яамны доорх линкээс авна уу.
 
Япон хэлээр:https://www.mofa.go.jp/mofaj/ca/fna/page22_003381.html
Англи хэлээр:https://www.mofa.go.jp/ca/fna/page22e_000921.html
 
 Дээрх линкийн мэдээлэлтэй холбогдуулан тодруулах зүйл байвал тус ЭСЯамнаас лавлана уу.
 
Япон улсын элчин сайдын яам
Утас:11-320777-111
E-mail:consul-section1@ul.mofa.go.jp