“26 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн” зохион байгуулагдана

2020/9/16
   Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы төв, ШУТИС, Япон сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг япон хэлний уран илтгэлийн тэмцээн (их, дээд сургуулийн оюутан болон ахлах сургуулийн сурагчдын хооронд болох 2 төрөл) нь энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
  Энэ жил Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 45-н жилийн ой тохиож байна.   Та бүхнийг тус тэмцээнд идэвхтэй оролцохыг хүсье.

1. Их, дээд сургуулийн оюутнуудын уран илтгэлийн сэдэв: 「命」
2. 10-12 дугаар ангийн сурагчдын уран илтгэлийн сэдэв: 「“どうして”と思うこと」
 
Сонгон шалгаруулалт:
 1 дүгээр шатанд:  Сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна.
 
 2 дугаар шатанд: Ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулна.
 
(Оролцогчдод тавих болзол)
 Их дээд сургуулийн оюутан: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд их дээд сургуулийн оюутан байх.
 
10-12 дугаар ангийн сурагч: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд, 10,11,12-р ангийн сурагч байх.
❖ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар
 
Бүртгэл:
(1) Бүртгэх хугацаа:
10-р сарын 19-ний Даваа гаригаас 10-р сарын 22-ны Пүрэв гариг хүртэл 15:00-18:00 цагт
10-р сарын 23-ны Баасан гаригт 09:30-12:00 цаг хүртэл
 
(2) Бүртгэх газар: Монгол-Японы төвийн үүдний танхимд /Зохион бичлэгийг өөрийн биеэр авчрах буюу шуудангаар илгээж болно./
※Зохион бичлэг 10-р сарын 23-ны өдрийн 12:00 цаг гэхэд Монгол-Японы
төвд ирсэн байх ёстой. Тухайн өдрийн үдээс хойш эхний шатны шалгаруулалт эхлэх тул хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
 
(3) Сургуулийг төлөөлөн оролцох 3 сурагч, оюутны материалыг хариуцсан багш (эсвэл төлөөлөгч) нэгтгэн илгээх шаардлагатай.
 
(4) Зохион бичлэгээ А4-ийн хэмжээтэй дугтуйнд хийж, дугтуй дээр өөрийн овог нэрийг бүтнээр бичнэ. Мөн хавсралтаар илгээсэн “Тэмцээнд бүртгүүлэгчийн бүртгэл”-д заасан доорхи агуулгыг бөглөж, хамт дугтуйлж авчирна уу.
1. Овог нэр (кирилл, катакана, латин үсгээр)
2. Харьяалагдах сургуулийн нэр, факультет, тэнхим, хөтөлбөрийн нэр (монгол,
япон хэлээр, латин үсгээр)
3. Анги, курс
4. Төрсөн он сар өдөр
5. Хүйс
6. Регистрийн дугаар
7. Найдвартай холбоо барьж болох утасны дугаар
8. Удирдагч багшийн овог нэр, утасны дугаар
Хаяг: Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс
Монгол-Японы төвийн байр, Япон хэлний сургалтын тасаг
 
(5) Шуудангаар явуулах тохиолдолд доорх хаягаар явуулна уу.
Хаяг: Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс
Монгол-Японы төвийн байр, Япон хэлний сургалтын тасаг
 
(6) Бүртгэл үнэгүй.
 
Удирдамжийг татаж авах
 
Бүртгэлийн хуудсыг татаж авах

 Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.