Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжих “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”

2021/2/9
a Гарын үсэг зурах үеийн зураг
a Баруун талаас "Чандмань Налайх” ОНӨААТҮГ лабораторийн эрхлэгч Н.Сэлэнгэ, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Элчин сайд Х.Кобаяши
  2 дугаар сарын 5-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Х.Кобаяши тус ЭСЯ-нд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын хамт “Улаанбаатар хотын Налайх дүүргийн худгийн барилгын ажлын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар өнгөрсөн онд Налайх дүүргийн 123-р цэцэрлэг, 109-р сургуулийн барилгын засварын төсөл хэрэгжсэн бөгөөд энэ удаа худгийн барилгыг шинэчлэх төсөл зэрэг иргэдэд нэн шаардлагатай тусламжийг үзүүлж байгаад талархаж байна” хэмээн дурдав.
  Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хуучин 6 худгийн барилгыг шинэчлэн барьж, худгийн ойр орчмыг тохижуулах юм. Уг төсөл хэрэгжснээр тухайн дүүргийн иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус болон хэрэглээний усаар хангагдаж, хэрэглэгчдийн эрүүл аюулгүй байдал сайжрана гэдэгт итгэлтэй байна.
 
a Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Элчин сайд Х.Кобаяшид дурсгалын зүйл гардуулав
a Санал солилцох үеэр