Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв (АСАХИ)-ийн “7 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн

2020/11/12
a Элчин Зөвлөх Ш.Хаяаши мэндчилгээ дэвшүүлэв
a Тэргүүн байр Э.Мөнхбаяр сэдэв "Сонголт"

    11 сарын 1-ний өдөр Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв (Асахи)-ийн “7 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн” (ЭСЯ дэмжигч байгууллага) зохион байгуулагдаж, Элчин Зөвлөх Ш.Хаяаши шүүгчээр оролцов.
    Уран илтгэлийн тэмцээнд япон хэл суралцаж буй 10 оюутан залуус оролцож, 1 хүн 4 минут өөрийн сонгосон тус тусын сэдвээр илтгэл тавив. Оролцогч дотор хэдхэн сар япон хэл сурсан хүн байсан бол олон жил сурсан хүн ч байсан бөгөөд өөрийн гэсэн онцлогтой санаа бодлоо илэрхийлж, танхимд цугласан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадлаа.
    Элчин Зөвлөх Ш.Хаяаши хаалтын мэндчилгээндээ оролцогч тус бүрт өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ оролцогч нарт мөрөөдөл, зорилгоо биелүүлээрэй гэж урам зориг өгөв.
 

a Дэд байр С.Пүрэвсүрэн сэдэв "Миний зургын аппаратаар"
a 3-р байр Б.Хонгорзул сэдэв "Миний ээж "ажилгүй хүн" биш"
a Тусгай байр А.Билгүүн сэдэв "Мартаж чадахгүй Накамүра багш"
a Дурсгалын бэлэг