Элчин сайд Х.Кобаяши Соёлын сайд С.Чулуунд бараалхав
2020/11/10

11 сарын 6-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Соёлын сайд С.Чулуунд бараалхав. 7 дугаар сард шинээр байгуулагдсан Засгийн газар 24 жилийн дараа Соёлын яамыг байгуулсан билээ. Элчин сайд Х.Кобаяши Соёлын сайд С.Чулуунд сайдаар томилогдсонд баяр хүргээд хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.