2020 оны Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн докторын хөтөлбөрийн элсэлт

2020/11/9
a Элсэгч Л.Эрдэнэбулган
a Элчин Зөвлөх Ш.Хаяаши мэндчилгээндээ дэвшүүлэв
      11 дүгээр сарын 4-ний өдөр “2020 оны Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн докторын хөтөлбөрийн элсэлт” Блю скай зочид буудалд болж, Элчин Зөвлөх Ш.Хаяаши оролцов.
      Нагояа их сургууль нь Монголыг оруулан Азийн хэд хэдэн улсад Сателит Кампус Институтыг байгуулж, Засгийн газрын байгууллагын албан хаагчдыг эх оронд нь ажиллангаа докторын зэрэг хамгаалах “Төрийн голлох боловсон хүчний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Энэ жил корона вирусийн улмаас онлайнаар Япон, Монголын хүмүүс цугларч, шинэ элсэгч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулганы элсэлтийг тэмдэглэв.
      Элчин Зөвлөх Ш.Хаяаши мэндчилгээндээ Л.Эрдэнэбулганы элсэлтэд баяр хүргээд түүний Монгол Улсын байгаль орчны салбарын бодлогыг хөгжүүлж, Япон, Монголын байгаль орчны салбар, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
 
a УИХ-ын гишүүн Саранчимэг мэндчилгээ дэвшүүлэв
a Дурсгалын зураг