13 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум

2020/10/30
a Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал мэндчилгээ дэвшүүлэв
a Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Т.Мицүмото мэндчилгээ дэвшүүлэв
     10 дугаар сарын 24-ний өдөр, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран “13 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”-ыг (Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар) зохион байгуулав. Монгол улсад япон хэлний боловсрол олгож эхэлсний 45 жилийн ойтой давхцаж буй энэ жилийн симпозиум нь “Орчуулга, хэлмэрчлэхүйн бодит хэрэглээ ба япон хэлний сургалтад авч үзэх боломжийн тухай” сэдвийн дор зохион байгуулагдаж, япон хэлний багш, холбогдох албаны 70 гаруй хүн оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцлоо.
      Нээлтийн арга хэмжээний үеэр Элчин Зөвлөх Ш.Хаяаши Монгол улсад япон хэлний боловсрол олгож эхэлсний 45 жилийн ой тохиож буйд баяр хүргээд холбогдох албаны хүмүүсийн хичээл зүтгэлд талархал илэрхийлэв. Мөн өөрийн хэлийг гадаад хүнд зөв дамжуулж, зааж сургахын хэцүү бэрхийг өөрийн биеэр туулснаа ярьж, хэлээр дамжуулан Япон, Монгол улсын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй япон хэлний багш нарын хичээл зүтгэл, амжилт бүтээлд талархлаа илэрхийлэв.  
 
a Элчин Зөвлөх Ш.Хаяаши мэндчилгээ дэвшүүлэв
a Дурсгалын зураг