Япон Улсын Элчин сайдын нэрэмжит кэндогийн тэмцээн
2020/10/29

10 дугаар сарын 25-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын кэндогийн холбоотой хамтран “Япон Улсын Элчин сайдын нэрэмжит кэндогийн тэмцээн”-ийг зохион байгуулав. Шинэ төрлийн корона вирусийн улмаас зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан хэдий ч өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо цөөхөн байсан ч кэндогоор хичээллэдэг залуус эрч хүчтэй тулаан хийж, танхимд ширүүхэн өрсөлдөөн боллоо.
Элчин Зөвлөх Ш.Хаяаши нээлтийн үгэндээ “Тус тэмцээн зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байсан ч Кэндогийн холбоо болон оролцогчдын хүчин чармайлтын үр дүнд тэмцээн зохион байгуулагдсанд талархаж буйгаа илэрхийлэхийн хамт “Ёслолоор эхэлж, ёслолоор дуусдаг” энэ спортыг түгээн дэлгэрүүлж буй Монголын кэндогийн холбооны та бүхнийг цаашид ч дэмжин ажиллах болно” хэмээн дурдав.