Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчлав
2020/10/13

10 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчлав. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, “Шинэ төрлийн корона вирустэй тэмцэхэд шаардлагатай иенийн шуурхай тусламжийн зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсны сацуу хамтарсан хэвлэлийн бага хурал хийв.
Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, 2022 онд шинэчлэгдэх хоёр орны шинэ “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлахад чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлын талаар ярилцаж санал нэгдэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы тал 250 сая иенийн шуурхай зээл олгосонд талархал илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсад оршин суух зөвшөөрөл бүхий гадаад иргэдийг Япон Улсад нэвтрүүлэхийг зөвшөөрсөн талаар тайлбар хийв.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад болсон бөгөөд Монголын тал энэ удаагийн айлчлалыг Япон улс хоёр орны харилцааг чухалчлан үзэж байгаагийн илэрхийлэл хэмээн өндрөөр үнэлж байна.
Гэрэл зургийг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас