Элчин сайд Кобаяши “Оюу толгой” төслийн үйл ажиллагаатай танилцав
2020/10/7

9 дүгээр сарын 29-ний өдөр, Элчин сайд Кобаяши дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлдэг “Оюу толгой” уурхайн үйл ажиллагаатай танилцав. “Оюу толгой” уурхайн барилга байгууламж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмалыг савлах шат дамжлага, 1300 метрийн газрын гүнд орших далд уурхай руу ачаа болон тоног төхөөрөмж оруулах үйлдвэрлэлийн ам (300 хүн нэг дор суух боломжтой, 96 метрийн өндөртэй лифт) болон босоо ам, тоног төхөөрөмж засварлах засварын байгууламж, ажилчдын байрлах байр зэрэгтэй үзэж танилцав.
“Оюу толгой” ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусч, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт эхэлснээр дэлхийд 4-т орох хэмжээний уурхай болох юм.
COVID-19 цар тахлын хүнд хэцүү үед, тус уурхайн Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүн болон Ханбогд сумын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр мөн уурхайд урам зоригтойгоор ажиллаж буй ажилчидтай уулзаж танилцан, өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо. Тус уурхайн цаашдын хөгжил дэвшилд амжилт хүсье.