Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
2020/10/6

10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийнэ.
- Монгол Улс дахь айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон төрийн бусад өндөр дээд албан тушаалтнуудад бараалхах төлөвлөгөөтэй байна.
- Энэ удаагийн уулзалтаар энэ оны 7 сард шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газартай Япон улс, Монгол улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх, мөн шинэ төрлийн корона вирусийн эсрэг авах арга хэмжээ болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцох төлөвлөгөөтэй байна.