2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн дахин шинээр виз олгох тухай
2020/10/1
Япон Улсын Засгийн газар Олон улсын харилцан зорчих хөдөлгөөнийг дахин эхлүүлэх шаталсан арга хэмжээний хүрээнд 2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн визний мэдүүлгийг хүлээн авах боллоо. Гэвч бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн тухайд, Монгол улс олон улсын нислэгийн хуваарь хэвийн горимонд шилжээгүй буцаж ирэх нислэгийн тов тодорхойгүй учраас хэсэг хугацаанд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй болно.
Иймд одоогийн байдлаар I-т заасан хуваарийн дагуу урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй хүний визний мэдүүлгийг шинээр хүлээж авах боллоо. Эдгээр иргэд нь Монгол улсаас үйлдэж буй тусгай үүргийн шууд нислэг болон дамжин өнгөрөх нислэгээр зорчих боломжтой байх ёстой. Дамжин өнгөрөх нислэгийн тухайд тухайн орны Элчин сайдын яамнаас дамжин өнгөрөх боломжтой эсэхийг тодруулна уу. Иймд виз мэдүүлэх иргэд 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү.
Шинээр виз авсны дараа Япон улсад зорчихдоо II-т заасан хилийн хяналт шалгалтын дэглэм болон нэмэлт хорио цээрийн арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр хил нэвтрэх шаардлагатай.
Визийг Монгол улсаас хийгдэж буй тусгай үүргийн нислэгийн суудлын тоог харгалзан олгох тул виз мэдүүлэгчийн тоонд квот тогтоон, зохицуулалт хийхийг анхаарна уу.
3. Виз мэдүүлэгч нь асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай
Жич: Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх алба нь шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 3 сарын хүчинтэй хугацаатай олгодог урт хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухайн улсын иргэдэд хил нээснээс хойших 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар сунгасан болно.
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Жич:Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.

- Шинээр виз хүсэх урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн визний мэдүүлгийг доорх хуваарийн дагуу хүлээж авна.
- 2020.10.01-ний өдрөөс 2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
- 2020. 10.12-ны өдрөөс 2020.04.01-2020.05.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
- 2020. 10.19-ны өдрөөс 2020.06.01-2020.07.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
- 2020. 10.26-ны өдрөөс 2020.08.01-ээс хойш олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
- Бусад виз мэдүүлэх боломжтой хүн
- 2020 оны 4-р сарын 2 хүртэл тус Элчин сайдын яамнаас урт хугацааны оршин суух зөвшөөрөл (2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон)-өөр виз авсан Япон Улсад зорчиж чадаагүй иргэд дээрх хугацааг харгалзахгүй виз мэдүүлнэ үү .
- Tус Элчин сайдын яаманд урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэн, хариугаа хараахан аваагүй байгаа виз мэдүүлэгч .
- Бүрдүүлэх бичиг баримт
1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
- Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай.
3. Виз мэдүүлэгч нь асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай
- Урт хугацааны оршин суух зөвшөөрлийн эх хувь болон хуулбар (2 тал) . Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх.
Жич: Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх алба нь шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 3 сарын хүчинтэй хугацаатай олгодог урт хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухайн улсын иргэдэд хил нээснээс хойших 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар сунгасан болно.
- Хүлээн авагч байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг (Эх хувь эсвэл хуулбар). Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг авна. Загвар чөлөөтэй.
- AS DEPENDENT буюу гэр бүлийн оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэх хүн Япон улсад буй гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхний хуулбарыг өгөх. Мөн гэр бүлийн гишүүний харьяалагдах байгууллага, сургуулиас амлалтын бичиг (Эх хувь эсвэл хуулбар) 2 хувь авах шаардлагатай.
- Визний материал дутуу, хангалтгүй тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй.
- Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан ярилцлага хийх, нэмэлт материал шаардах бөгөөд виз мэдүүлэгчийн зүгээс зохицуулалт хийх боломжгүй нөхцөлд визийг шийдвэрлэх боломжгүй.
- Татгалзсан хариу гарсан тохиолдолд тайлбар хийхгүй.
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Элчин сайдын яамны цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Консулын цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Визний мэдүүлэг хүлээн авах цаг | Даваа~Баасан 9:30~12:00 |
Паспорт буцаан олгох цаг | Даваа~Баасан 14:30~16:30 ※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. |
- Хилийн хяналт шалгалтын арга хэмжээ (Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хорио цээрийн нэмэлт арга хэмжээ)
- Дээрх хорио цээрийн арга хэмжээг Япон талын хүлээн авагч компани, байгууллага зохион байгуулах бөгөөд тухайн компани нь хорио цээрийн арга хэмжээний талаар бүрэн дүүрэн ойлголттой байж хүлээн авч буй хүнд сайтар тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.
- 14 хоногийн эрүүл мэндийн хяналт
- Хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах
- Амлалтын бичиг
- Корона вирусийн хавьтагч тодорхойлох аппликэйшн ашиглах
- Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хавьтагч тодорхойлох аппликэйшн
- Байршил тогтоох аппликэйшн
- 14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх
- 14 хоногийн тусгаарлалт
- 14 хоногийн эрүүл мэндийн хяналт