Элчин сайд Х.Кобаяши Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай уулзав

2020/9/17
a (Зүүн талаас) МҮОХ-ны ГХА-ны дарга Б.Баяртуяа, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЯСЯ-ны нарийн бичгийн дарга А.Ичиока, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Элчин сайд Х.Кобаяши, МҮОХ-ны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган (Бээжингийн олимпийн боксын алтан медаль хүртсэн), ЭСЯ-ны Элчин Зөвлөх Ш.Хаяаши
   9 дүгээр сарын 15-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр (Бээжингийн олимпийн жудогийн алтан медаль хүртсэн) болон тус хорооны удирдах зөвлөлийн хамт олонтой уулзаж, тус хорооны шинээр томилогдсон ерөнхийлөгч Н.Түвшинбаярт баяр хүргэв. Мөн ирэх оны Токиогийн олимпийн бэлтгэлд хамтран ажиллах, монголын спортын хөгжилд чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, Япон, Монголын спортын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал арга хэмжээ боллоо.