“ЖУГАМО” явган аялал 2020

2020/9/17
a Элчин сайд Х.Кобаяши оролцогчдын хамт
a Дурсгалын зураг татуулав
  9 дүгээр сарын 12-ны өдөр, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монгол дахь Япон иргэдийн нийгэмлэгтэй хамтран явган аялал зохион байгуулж, Элчин сайд Х.Кобаяши мөн оролцов. Өглөөнөөс бороо орж байсан хэдий ч өдрийн зоогны дараа тэнгэр цэлмэж, 90 гаруй хүн Богд уулын байгалийн сайханд явган аялал хийлээ.
  Энэ жил явган аяллаас гадна МАК Хийт Бетоны Үйлдвэр, МАК хаалга, цонхны үйлдвэртэй танилцаж, багт хуваагдан олс татаж, сумогийн тэмцээн зохион байгуулж, орчин үеийн үйлдвэрээс суралцах зүйлс ихтэй, мөн тус явган аялалд оролцсон хүмүүс харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлэх сайхан арга хэмжээ болж өндөрллөө.
 
 
a Олс татах тэмцээн
a Сумогийн тэмцээн
a МАК компанийн үйлдвэртэй танилцсан
a МАК компанийн үйлдвэрийн талаарх тайлбар сонсож буй Элчин сайд Х.Кобаяши