АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн нээлтийн ёслолын арга хэмжээ
2020/9/9


9 дүгээр сарын 5-ны өдөр, Элчин зөвлөх Хаяаши Шиничиро Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов. Тус эмнэлэг нь 2019 оны 10 дугаар сард нээгдэж, амбулаторийн үзлэг хийж эхэлсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс хэвтэн эмчлүүлэх тасгийг нээж байна. Цаашид мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээг шат дараалан нээх төлөвлөгөөтэй байна. Хэвтэн эмчлүүлэх тасгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Монгол-Япон эмнэлгийн захирал Р.Отгонбаяр болон эмнэлгийн 100 гаруй эмч ажилчид оролцлоо.