Элчин сайд Х.Кобаяши УИХ-ын Дэд дарга С.Одонтуяад бараалхав

2020/9/2
a
   9 дүгээр сарын 1-ний өдөр, Төрийн ордонд Элчин сайд Х.Кобаяаши УИХ-ын Дэд дарга С.Одонтуяад бараалхаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд болон УИХ-ын Дэд даргаар томилогдсонд баяр хүргэв. Талууд COVID-19 халдварт өвчинтэй холбогдуулан эдийн засгийн дэмжлэг болон иргэд харилцан зорчих асуудал, мөн парламент хоорондын харилцаа болон орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцааг хөгжүүлэх цаашдын нөөц бололцоо, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтсан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.