Элчин сайд Х.Кобаяши Ховд аймагт томилолтоор ажиллав
2020/9/2

8 дугаар сарын 23~26-ны өдрүүдэд Элчин сайд Х.Кобаяши НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужагийн хамтаар Ховд аймагт томилолтоор ажиллав.
Элчин сайд Х.Кобаяши тус томилолтын үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад холбогдох албаны хүмүүстэй орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөөх “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төслийг улам үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцсоноос гадна НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн 2014 онд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Ховд аймгийн жудо бөхийн бэлтгэлийн ордонд зочлон үйл ажиллагаа, гаргаж буй ололт, амжилттай нь танилцав.