Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2020.8.28)
2020/8/28
1. Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт бүс нутгууд
“Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-д үндэслэн Япон Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзах улс орнуудад дор дурдсан 13 орны бүх бүс нутгийг хамруулна(*1). Япон Улс руу зорчихоос 14 хоногийн өмнө доорх улс орнуудад зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэхээс татгалзана(*2).
Хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэмэлт 17 улс орон
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс, Бүгд Найрамдах Гамби Улс, Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Тунис Улс, Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс, Бутаны Хаант Улс, Белиз Улс, Бүгд Найрамдах Малави Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Лесотогийн Хаант Улс
*1 Энэ арга хэмжээг авснаар хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нийт улс орны тоо 159 боллоо.
*2 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал дахин нэвтрэх зөвшөөрлөөр хилээр гарсан оршин суух эрх бүхий иргэн уг зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан дээрх 13 улсаас ирсэн тохиолдолд журмын дагуу хүндэтгэж үзэх нөхцөлтэйд тооцно. Түүнчлэн Байнгын тусгай оршин суугч (Special Permanent Resident) ангилалд багтах иргэдийн тухайд хилээр нэвтрүүлнэ.
2. Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах тухай
14 хоногийн дотор дээрх 1-д заасан улс оронд зорчсон бол PCR шинжилгээнд хамруулна.
Дээрхи 1 болон 2-т заасан арга хэмжээг 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлнэ.Уг арга хэмжээг авч эхлэхээс өмнө гадаадад зорчсон мөн арга хэмжээ авч эхэлсний дараа Япон Улсад ирсэн иргэдэд энэхүү арга хэмжээ нь хамааралтай болно.
3. Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээний үргэлжлэл
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх төв штабын 41 дэх удаагийн хуралдаанаар (2020 оны 7-р сарын 22-ны өдрийн хуралдаан) 8 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хорио цээрийг чангатгах, визийг хязгаарлах, нислэг хүлээн авах, нисэх буудал болон нислэгийн тоог хязгаарлах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгахаар боллоо.
Анхааруулга
4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш зөвхөн Япон Улсад зайлшгүй зорчихыг хүлээн зөвшөөрсөн дипломат болон албан ажил, хүмүүнлэгийн чанартай болон яаралтай тохиолдолд виз мэдүүлгийн материалыг хүлээн авна. Үүнээс бусад хүндэтгэх шалтгаан байхгүй бол виз мэдүүлгийн материалыг хүлээн авахгүй.
Өмнө нь хүлээж авсан виз мэдүүлгийн хариу олгох хугацааг (Журмын дагуу визний хариуг ажлын 4 хоногт олгодог боловч) тодорхойгүй хугацаагаар сунгана.
Жич: Доорх агуулгад хамаарах виз мэдүүлгийг хүмүүнлэгийн чанартай гэж үзнэ.
Япон Улсын иргэний гэр бүл гэх мэт, Япон Улсад оршин сууж буй гэр бүлийн гишүүн нь нас барсан, биеийн байдал нь онц хүнд байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүмүүнлэгийн чанартай гэж үзэн виз мэдүүлгийн материалыг хүлээж авна.
Тухайн виз мэдүүлэгчийн зорчих зорилго, нөхцөл байдлаас шалтгаалан материал хүлээн авах эсэхийг шийдвэрлэх тул та бүхэн виз мэдүүлэхээсээ өмнө тус Элчин сайдын яамны Консул, харуул хамгаалалтын хэлтэстэй урьдчилан холбогдож лавлана уу.
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.