Япон Каратэгийн Холбооны Монгол дахь салбарын анхдугаар семинар
2023/6/30

6 дугаар сарын 23-ны өдөр, Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш. Кикүма Япон Каратэгийн Холбооны Монгол дахь салбараас зохион байгуулсан "Япон Каратэгийн Холбооны Монгол дах салбарын анхдугаар семинар"-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Тус семинар 6 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд "Говь ресорт спорт амралтын төв”-д болсон бөгөөд Япон Каратэгийн холбооны үндсэн дасгалжуулагч, каратэгийн багш Окүма Коичирог урьж, каратэгийн сургалт, зэрэг ахиулах шалгалт зэргийг зохион байгуулжээ.
Нээлтийн үеэр Дэд тэргүүн Ш.Кикүма хэлсэн мэндчилгээндээ “Японы уламжлалт тулааны спорт болох каратэгийн урлагт суралцаж, сэтгэл оюун, бие бялдраа хөгжүүлж буй олон хүн байдагт баяртай байна. Цаашид ч каратэгийн салбар дах хоёр орны харилцаа, харилцан ойлголцол нэмэгдэн, улам хөгжин дэвжихийг хүсэж байна” хэмээн онцлов.