2020 оны Токиогийн Олимпийг угтан 1964 оны Токиогийн Олимпод Монгол улсыг төлөөлөн оролцсон тамирчдыг хүлээн авав
2019/2/20
2020 оны Токиогийн Олимпийг угтан энэ сарын 14-ний өдөр Элчин Сайд Такаока 1964 оны Токиогийн Олимпод Монгол улсыг төлөөлөн оролцсон чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй, буудлагын спортын нэрт тамирчдыг Элчин сайдын өргөөнөө хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Токиогийн Олимп нь Монгол улсын оролцсон анхны Олимп билээ. Уг уулзалтад ерөнхийлөгчийн Японы асуудлыг хариуцсан зөвлөх Д.Дагвадорж (Асашёорюү аварга) болон БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар ч оролцсон юм.
Тухайн үеийн монголчуудын хувьд Олимп гэдэг нь цоо шинэ, таньж мэдэхгүй олон улсын тэмцээн байсан бөгөөд Япон гэдэг улс ч харь холын орон байлаа.
Хүлээн авалтад оролцсон ахмад тамирчид тухайн Олимпод оролцож байсан үеийнхээ дурсамжаас хуваалцан, мөн тэр цаг үеэс хойш Япон улс Монгол улсын харилцааны хөгжил дэвшилд спортын оруулж ирсэн үүргийн талаар ярилцаад зогсохгүй 2020 оны Токиогийн Олимпод Монгол улс ямар оролцоотой байх талаар халуун дотно яриа өрнүүлж хамтдаа цагийг өнгөрүүллээ.

Ахмад тамирчидын хамт