Японы Элчин сайдын нэрэмжит кэндогийн тэмцээн болов
2023/10/10


Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ё.Ито 10 дугаар сарын 7-ны өдөр “British School of Ulaanbaatar” сургуульд зохион байгуулагдсан “Японы Элчин сайдын нэрэмжит кэндогийн тэмцээн”-д оролцов. 3 жилийн дараах 18 дахь удаагийн энэ жилийн тэмцээнд бага ангийн сурагчдаас насанд хүрэгчид хүртэлх 40 орчим кэндогийн тамирчид цуглан, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө. Дээрх тэмцээнд 1990-ээд оны сүүлээс Монголд кэндогийн спортыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн Онода Шинжи багш мөн хүрэлцэн ирж, кэндогийн тамирчдыг халуунаар дэмжин, баяр хүргэв.

