18 дахь удаагийн Японы олон улсын Манга шагналын тэмцээний бүртгэл эхэллээ
2024/4/16

“Японы олон улсын Манга шагнал”-ын тэмцээн 2007 онд анх зохион байгуулагдсан бөгөөд түүнээс хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, манга-гаар дамжуулж олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан манга зургийн уран бүтээлчдийг шагнаж урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг тэмцээн юм.
Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг нэг бүтээлд "Японы олон улсын Манга шагналын Тэргүүн байрын шагнал", удаах шилдэг гурван бүтээлд "Японы олон улсын Манга шагналын Шилдэг бүтээлийн шагнал" тус тус хүртээх бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр тэргүүн болоод шилдэг бүтээлүүдийн эздэд дэд шагнал болох Японд нэг долоо хоногийн хугацаатайгаар аялах эрх мөн олгоно.
8 дахь удаагийн олон улсын Манга шагналын тэмцээний Тэргүүн байрыг Монголоос Монгол Улсын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр хүртсэн билээ.
Монголын манга зураач, сонирхогч Та бүхнийг дээрх тэмцээнд бүртгүүлж оролцохыг урьж байна.
Тэмцээний удирдамжийг эндээс үзнэ үү. (Япон / Англи хэл)
Бүртгэлийн маягтыг эндээс үзнэ үү.
Тэмцээний талаарх HP сайтыг эндээс үзнэ үү. (Япон / Англи хэл)
Тэмцээний талаарх FB фэйсбүүк хуудсыг эндээс үзнэ үү.
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл
Бүртгүүлэх сүүлийн хугацаа:
2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр /Лхагва/
Бүртгүүлэх арга:
1.Монголд оршин суугч бол:
2. Японд оршин суугч бол:
"The 18th Japan International MANGA Award"
Cultural Affairs and Overseas Public Relations Division,
Director General for Cultural Affairs, Minister’s Secretariat,
Ministry of Foreign Affairs in Japan,
2-2-1 Kasumigaseki, Chiyoda-ku, Tokyo 100-8919

- Бүртгэлийн маягтыг бөглөсний дараа бүтээлээ Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэст шууд хэвлэмэл эхээр авчирч өгөх, эвсэл (PDF файл) хэлбэрээр цахимаар илгээж болно.
- Цахимаар (PDF) илгээх тохиолдолд ЭСЯ-наас оролцогчийн бүртгүүлсэн мэйл хаяг руу бүтээлээ ирүүлэх URL-ийг долоо хоногт багтаан илгээх бөгөөд тул тус URL-д бүтээлээ байршуулна. (Бүтээлийг бүртгэлийн маягтаа бөглөснөөс хойш дараа 2 долоо хоногийн дотор ирүүлнэ.)
2. Японд оршин суугч бол:
- Бүртгэлийн маягтыг бөглөн, ирүүлэх бүтээлээ доорх шуудангийн хаягаар илгээх эсвэл (PDF файл) хэлбэрээр цахимаар илгээж болно.
"The 18th Japan International MANGA Award"
Cultural Affairs and Overseas Public Relations Division,
Director General for Cultural Affairs, Minister’s Secretariat,
Ministry of Foreign Affairs in Japan,
2-2-1 Kasumigaseki, Chiyoda-ku, Tokyo 100-8919
- Цахимаар (PDF) илгээх тохиолдолд ЭСЯ-наас оролцогчийн бүртгүүлсэн мэйл хаяг руу бүтээлээ ирүүлэх URL-ийг долоо хоногт багтаан илгээх бөгөөд тул тус URL-д бүтээлээ байршуулна.