Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Элчин сайд М.Такаока хэвлэлийн бага хурал хийв
2017/4/7
4 дүгээр сарын 6-ны өдөр Элчин сайд М.Такаока, Элчин сайдын өргөөндөө хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан Япон, Монголын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр, ОУВС-ын багц дэмжлэгийн хүрээнд Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа болон энэ жил Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.
Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тухай мэдээллийг холбоосоос авна уу
Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тухай мэдээллийг холбоосоос авна уу

Хэвлэлийн бага хурал хийж буй Элчин сайд М.Такаока
